Pages

11/17/2011

ӨНӨӨДӨР СОНИНЫ ШИНЭ ДУГААРТ 2011,11,18

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтнууд тодров


Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдөр өчигдөр тохиож, түүний нэрэмжит шагналтнуудыг тодрууллаа. Хоёр жилд нэг удаа олгодог уг шагналд 40 гаруй уран бүтээлч бүтээлээ сойсноос Б.Ичинхорлоо “Чинад хязгаарт хүрэхүй”, Х.Чилаажав “Хуучин ертөнцийн шинэ зам”, П.Нямлхагва “Алтан хагсуурга”, Б.Галсансүх “Бурханд өгөх зөвлөгөө”, Ш.Цэнд-Аюуш “Хүлээх өрөөний эзэгтэй”, Д.Батжаргал “Хүүхэд багачуудын хөгжөөнт ном”, Л.Дашням “Зуны цас”, “Цөллөг”, “Есүхэй баатар”, “Бор дэвтэр”, Б.Магсаржав “ХХ зууны жараад оны монгол шүлгийн туурвил зүйн зарим онцлог”, Х.Сүг лэгмаа “Очирбатын Дашбалбар” (судалгааны бүтээл), ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн “Их Нацагдорж” (ки но зохиол), орчуулагч О.Чинбаяр Г.Маркесын “Хурандаад хэн ч бичихгүй”, О.Уайльдын “Дориан Грейн хөрөг”, Ж.Жой сын “Үлисс” (орчуулгын бүтээл) зэрэг бүтээлээр их зохиолчийн нэрэмжит шагналыг хүртэв. БСШУны дэд сайд Ч.Куланда, Соёл урлагийн хорооны дарга Б.Лхагвасүрэн нар Нацагдоржийн нэрэмжит шагналтнуудад шагналыг нь гардууллаа.


Х.УЯНГА


No comments:

Post a Comment