“Алтан-Өд”-ийн эзэд тодорлоо
Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан-Өд"-2009 наадам зохиолчдын эвлэлийн 81 жилийн ойн өдөр буюу энэ сарын есөнд болж өнгөрлөө. "Алтан-Өд"-2009 наадмын үеэр МЗЭ-ийн болон Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналтнуудад шагналыг нь гардуулсан юм. Зохиолчдын эвлэлийн шагналаар жүжгийн зохиолч У.Шигүүрэг, Б.Галаарид, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа нар шагнагдсан бол залуу яруу найрагчийн шилдэг бүтээлд олгодог Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналыг "Өдрийн сонин"-ы Урлаг, спорт, чөлөөт цагийн мэдээллийн албаны дарга, яруу найрагч Норовын Гантулга хүртсэн.
Тэрээр "Дотоод орон зайн урсгал" яруу найргийн номоороо энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон юм.
Сонирхуулахад, МЗЭ-ийн нэрэмжит шагналыг 1964 онд анх бий болгож Бэгзийн Явуухулан нарын гурван хүний бүтээлд олгосон байдаг. Харин Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналыг 1991 оноос анх залуу яруу найрагчийн шилдэг бүтээлд олгох болжээ. Ж.Болд-Эрдэнэ, Ц.Хулан, Ц.Бавуудорж, Л.Хасар, Л.Ганзул, Л.Моломжамц, Б.Золбаяр нарын зохиолчид шилдэг бүтээлээрээ хүртсэн байдаг. Ингээд уншигч олондоо "Алтан-Өд"-2009 наадмын шилдгийн шилдгээр тодорсон бүтээлүүдийг зохиолчийн хамт толилуулж байна.
1. Хүүхдийн зохиол
Оюунбадамын Сундуй-"Хүүхэлдэйн чинээ ээж"
2. Шүүмж судлал
Хургаагийн Сүглэгмаа-"Очирбатын Дашбалбар"
3. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл
Дамдины Жамьян-"Чорос"
4. Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл
Халтарын Болд-Эрдэнэ "Би, бид хоёр"

5. Яруу найргийн томоохон хэмжээний бүтээл
Намсрайжавын Батжаргал-"Зүр хонгор аялгуу"
6. Яруу найргийн богино хэмжээний бүтээл
Цэвлээгийн Отгонжаргал-"Муруй дүрс"
7. Орчуулга
Ононгийн Чинбаяр-"Үлисс"
8. Жүжиг, киноны зохиол
Баяртогтохын Батрэгзэдмаа-"Тэнгэрийн ивээл"
9. Дууны шүлэг
Дарамын Баяр-"Хайрын орчлон"10.Шүүмж судлал
10. Шог хошин болон зөгнөлт зохиол
Шагдайн Цэнд-Аюуш-"Дэлхийгээс урвагч"
No comments:
Post a Comment